ӨСВӨРИЙН СЭТГҮҮЛЧДИЙН ОВСГОО

2017-05-23  

 

Ирээдүйд сэтгүүлч болох хүсэлтэй Дарханы хүүхдүүд тун сэргэлэн овсгоо гаргалаа. Тэд их ач тустай хөөрхөн уралдаанд оролцлоо. Ахмад сэтгүүлч Ц.Дашдондов гуайн “Өвөрмөц хэлц, хэллэгийн Монгол, Англи их гарын толь”-иор хүүхдүүд уншлага хийж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хүүхдүүд ярьж байна, орчин цагийн сэтгүүлч хүнд гадаад хэлний мэдлэг мэдээж хэрэгтэй, гэхдээ хамгийн эхлээд эх Монгол хэлээ л сайн сурсан эзэмшсэн байх ёстой, ингэхэд Дашдондов гуайн энэ их гарын алтан толь маш их тустай, бидэнд дээд зэргийн гарын авлага болно гэж байлаа.

Хүүхдүүд хоорондоо Монгол өвөрмөц хэлц хэллэгийн уралдаан зохиоход “Од”, “Оюуны Ирээдүй”, 19,22, 9, “Монгол Оюу” сургуулиас ирсэн хүүхдүүд илүүрхэж байв. Монгол хэл уран зохиолын багш нар, аав ээжийнх нь нөлөө байгаа нь илт харагдаж байсан. Өөр нэг сонирхолтой бэлэгтэй иржээ хүүхдүүд. “-Сэтгүүлч хүнд Бүргэдийн хурц хараа, Шонхорын эр зориг, Барын бадрангуй дүүлэлт, Загасны соргог мэдрэмж, Чонын хурдан хөл хэрэгтэй “ гэсэн Ц.Дашдондов гуайн дөнгөж саяхан энэ оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр нийслэл Улаанбаатар хотын дээд шагнал “Хангарьд” одон хүлээж авахдаа хэлсэн үгийг нь хүүхдүүд ангийнхаа хананд томоор бичиж хадсан байлаа. Сэтгүүлчийн мэргэжилд хүсэн дурлаж байгаагийн нэгэн илрэл, шинэ сэргэг, шуурхай чанар нь энэ дээ.

 

 

 

Ө.Рагчаасүрэн Дархан хот. Бурхантын хөндий

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?