БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСАД ЗХЖШ-ЫН ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ДАВАА АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

2017-05-23  

Бүгд Найрамдах Беларусь Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын урилгаар Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Даваа 2017 оны 5 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд БНБелУ-д албан ёсны айлчлал хийлээ.

Дэслэгч генерал Д.Даваа БНБелУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд хошууч генерал О.А.Белоконевтой хийсэн уулзалтаар хэлэлцээ хийж хоёр улсын цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.

Хоёр талын хамтын ажиллагааг харилцан сонирхсон чиглэлээр хөгжүүлэх өргөн боломж байгааг талууд тэмдэглэв. Мөн энэ үеэр БНБелУ-ын Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал А.А.Равков Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Д.Давааг хүлээн авч уулзлаа. Дэслэгч генерал Д.Даваа тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд Минск хотноо нээгдсэн Зэвсэглэл, техникийн "МИЛЭКС-2017" олон улсын үзэсгэлэнд оролцож, БНБелУ-ын Цэрэг-аж үйлдвэрийн улсын хорооны нэгдүгээр орлогч дарга И.М. Демиденко, "Белспецвнештехника" компаний удирдлага болон албаны бусад хүмүүстэй уулзлаа.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ:БХЯ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?