ХУУЛЬЧ ЭРДЭМТДИЙН АНХДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО

2017-05-23  

Хууль зүй дотоод хэргийн сайдын санаачлагаар Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулган энэ сарын 23-ны өдөр Хууль сахиулахын их сургууль дээр боллоо.

Энэхүү арга хэмжээний нээлтэд УИХ-ын дарга М.Энхболд, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт болон эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцсон юм. Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэсэн тусгайлсан заалт орсон байдаг. Энэ хүрээнд Хуульч эрдэмтдийн ур чадвар оюун мэдлэгийг хууль тогтоох үйл ажиллагааны шинжлэх ухааны үндсийг улам бүр бэхжүүлж, нэмэгдүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтой юм.

Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулганд академич С.Нарангэрэл “ Хуульч эрдэмтдийн үүрэг хариуцлага , Академич Ж.Амарсанаа “ Монголын хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг тольдохуйг” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Ийнхүү анх удаагаа хуульч эрдэмтдийн нэг дор цуглуулж тэдний санаа бодлыг сонсч гарц гаргалгаа хайсан шинэ, соргог арга хэмжээ болж буйгаараа онцлогтой боллоо. 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?