Хууль зүй дотоод хэргийн сайдын санаачлагаар Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулган энэ сарын 23-ны өдөр Хууль сахиулахын их сургууль дээр боллоо.
Энэхүү арга хэмжээний нээлтэд УИХ-ын дарга М.Энхболд, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт болон эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцсон юм. Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэсэн тусгайлсан заалт орсон байдаг. Энэ хүрээнд Хуульч эрдэмтдийн ур чадвар оюун мэдлэгийг хууль тогтоох үйл ажиллагааны шинжлэх ухааны үндсийг улам бүр бэхжүүлж, нэмэгдүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтой юм.
Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулганд академич С.Нарангэрэл “ Хуульч эрдэмтдийн үүрэг хариуцлага , Академич Ж.Амарсанаа “ Монголын хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг тольдохуйг” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Ийнхүү анх удаагаа хуульч эрдэмтдийн нэг дор цуглуулж тэдний санаа бодлыг сонсч гарц гаргалгаа хайсан шинэ, соргог арга хэмжээ болж буйгаараа онцлогтой боллоо.
Ц.ХИШГЭЭ