СПОРТ ХОЛБООДТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2017-05-24  

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц өнөөдөр /2017.05.23/ Үндэсний шигшээ багийн спорт холбоодын ерөнхийлөгч нартай  “Пёнчан-2018” Азийн өвлийн наадам болон “Токио-2020” зуны олимпийн наадамд баг тамирчдыг бэлтгэн оролцуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 

Тус ёслолд Үндэсний шигшээ багт харьяалагдаж буй нийт 11 спорт холбооны ерөнхийлөгч оролцов. Энэ хүрээнд спорт холбоод нь санхүү захиран зарцуулах, баг тамирчдаа бэлтгэл цугларалт, тэмцээн уралдаанд оролцох зэрэг асуудалд бие даан оролцох боломж бүрдэж байна. Харин БТСГ нь спорт холбоодтой гэрээ байгуулсанаар тэднээс ажлын хариуцлага, баг тамирчдын амжилт зэрэг зүйлд хариуцлага нэхэж ажиллах юм.

Өнөөдрийн ёслолд Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат, цанын холбооны ерөнхийлөгч Д.Хишигжаргал, тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Б.Болормаа, пара цанын холбооны ерөнхийлөгч Д.Ренчинханд, байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан, таеквондогийн холбооны ерөнхийлөгч Д.Энхбат, пара байт харвааны холбооны ерөнхийлөгч Г.Пүрэврагчаа, парабуудлагын холбооны ерөнхийлөгч Ж.Баттөмөр, пара хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Б.Баттөмөр, пара таеквондогийн холбооны Д.Мөнхбаатар нар оролцож, тус гэрээг үзэглэсэн юм. Үндэсний шигшээ багийн нийт 19 холбоотой тус гэрээг байгуулах юм байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ:БСШУСЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?