ОСОРЖАМАА “СИТИ” ИХ СУРГУУЛИАС УРИЛГА АВЛАА

2017-05-24  

Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд цахим ертөнцөд лайв хийж олныг байлдан дагуулсан залуу Осоржамаа “Сити” их сургуульд дөрвөн жилийн хугацаанд үнэ төлбөргүй суралцах боломжтой боллоо. Түүний хийсэн лайвыг хоёр хоногт л 110 мянга орчим хүн үзсэн бөгөөд news.mn сайтад ярилцлага өгөөд амжсан.

Осоржамаа энэ ярилцлагадаа ирээдүйд жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй талаараа дурдаад ар гэрийн боломжоос шалтгаалж суралцаж чаддаггүй гэж хэлсэн юм. Ийнхүү цахим ертөнцийг шуугиулж буй Осоржамаагийн мөрөөдөл биеллээ олж “Сити” сургуулийн жүжигчний ангид суралцах эрхээр шагнууллаа. Түүний шагналыг Ардын жүжигчин Цэгмидийн хүү Төмөрхуяг гардуулсан байна. 

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?