ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН АРИУН ЦЭВЭР, ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГЫГ БҮРЭН ХАНГАХ ХЭРЭГТЭЙ

2017-05-24  

МХЕГ-аас хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж зуслангийн үйл ажиллагааг явуулах, хоол хүнс, хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, шаардлагатай тохиолдолд анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар сургалт зохион байгууллаа.

Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулах 16 зуслангийн удирдлага, эмч, тогооч нийт 35 гаруй иргэн оролцов. Улсын хэмжээнд 2017 он гарсаар хүүхдийн байгууллага, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд менингококт халдвар, гар хөл амны өвчин, цусан суулга өвчний гаралт, тархалт нэмэгдэж байгаа төдийгүй хоол хүнснээс шалтгаалсан хордлого халдвар гарсаар байна. Иймд аюулгүй байдлыг хангуулах, хоол хүнсээр дамжих өвчин болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгөх сургалтыг аймаг нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын хүүхэд, өсвөр үеийн эрүүл ахуйн асуудал хариуцсан эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид, хүүхдийн зуслангийн удирдлага, эмч, дотоод хяналт хариуцсан ажилтан, тогооч нарыг хамруулан онлайн болон танхимын хэлбэрээр зохион байгуулав.

 

 

ЭХ СУРВАЛЖ : МХЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?