ЭРДЭНЭЗУУГААС БУРХАН ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДҮҮДЭД ОНОГДУУЛСАН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ

2017-05-24  

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Мөнхзул, Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцлээ.

Д.Мөнхзул, Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 5 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэзуу” музейн Гурван зуугийн зүүн зууд хууль бусаар нэвтрэн орж,  Дүйнхор, Жүгдэрнамжил, Майдар, Манзушир зэрэг нийт 7 бурхныг хулгайлж, 77.5 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх уг хэргийг хянан хэлэлцээд Д.Мөнхзул, Д.Тэгшжаргал, Д.Доржсүрэн нарыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Д.Тэгшжаргалд чанга дэглэмтэй хорих ангид 13 жил, Д.Доржсүрэн, Д.Мөнхзул нарт 12 жил хорих ялыг тус тус оногдуулсан. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн “Ланд крузер-80” маркийн автомашиныг улсын орлого болгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.  

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 

 

 

ЭХ СУВАЛЖ : УЛСЫН ДЭЭД ШҮҮХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?