СОНГУУЛЬ АЖИГЛАХЫГ ХҮСЭВ

2017-05-25  

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Бүгд Найрамдах Колумб Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Тито Саул Пинилла Пиниллаг өөрийнх нь хүсэлтээр өнөөдөр /2017-5-25/ хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд улс орныхоо нөхцөл, байдал, сонгуулийн байгууллагын талаар товч танилцууллаа.

Колумб улс сонгуулийн үйл ажиллагаагаа автоматжуулах чиглэл рүү явж байгаа бөгөөд түүнийг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд сонгуулийн автоматжуулсан системийг нэвтрүүлэн ашиглаж буй Монгол Улсын  туршлагыг үнэлж байгаагаа тэрээр илэрхийлэхийн сацуу энэ талын туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаа тухай Колумбын Үндэсний Сонгуулийн Зөвлөлийн хүсэлтийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны даргад уламжиллаа.

Уулзалтын үеэр ноён Элчин сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн  сонгуулийг ажиглах хүсэлт бүхий   захидлаа Сонгуулийн Ерөнхий Хорооны даргад гардууллаа. Захидалд, Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо нь байгуулагдсан цагаасаа эхлэн ардчилсан сонгуулийн чанарыг  дээшлүүлэхээр ажиллаж улмаар өнгөрсөн хугацаанд шударга, нээлттэй сонгуулийг зохион байгуулж буй туршлага менежментээрээ танигдсаныг Колумб улсын Засгийн газрын нэрийн өмнөөс илэрхийлжээ.

Мөн ирэх оны 4 дүгээр сард  болох Колумбын Ерөнхийлөгчийн  сонгуулийг ажиглах урилгыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны даргад  уламжиллаа.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн  энэ урилгыг талархан хүлээн авч буйгаа илэрхийлээд удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах Колумбын сонгуулийн байгууллагын ажиглагчдыг хүлээн авахад таатай байх болно гэлээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?