"ГАНДАН ХҮРЭЭ ГУДАМЖ" ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ

2017-05-25  

-Гандантэгчэнлэн хийд нь Улаанбаатар хотын төв хэсэгт байрладаг. Монголчуудын шашин, соёл, оюун ухааны төв юм. Энэ онцлогыг харгалзан Гандантэгчэнлэн хийд орчмын бүсэд аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний цогц жишиг бүхий гудамжийг бүтээн байгуулна. Тус төсөл хэрэгжсэнээр бүс нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх улмаар аялал жуулчлалын хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна хэмээн нийслэлийн засаг дарга Су.Батболд иргэдтэй уулзах уулзалтын үеэр онцоллоо. Төсөл болон Хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу энэ гудамж маань Улаанбаатар хотын шашин, соёлын өвийг хадгалсан аялал жуулчлалын төв болон өргөжнө. Энэ төслийг эхлүүлэхэд оршин суугчид болон газар зохион байгуулалтын ажилд тодорхой хүндрэлтэй тал бий. Учир нь Гандан орчмын газар нь их үнэтэй газарт тооцогддог тул хувийн компаниуд худалдан авч Нийслэлд өндөр үнээр зарах сонирхолтой байдаг. Харин оршин суугч иргэдийн хувьд сайхан орчинд амьдрах хүсэлтэй байдаг. Тиймээс бид иргэдийн санаачилга дээр тулгуурлаж, иргэдийн амьдрах орчинг сайжруулах, аялал жуулчлалын бүсийн давуу талыг ашиглаж иргэдээ орлоготой болгох боломжийг бүрдүүлэхээр ажиллана хэмээн нэмж хэллээ. 

-Улаанбаатар хотод жилдээ 400 мянга гаруй жуулчид ирдэг гэсэн судалгаа бий. Эдгээр жуулчдын маань хамгийн их очих дуртай газрын нэг нь Гандантэгчэнлэн хийд юм. Бид энэхүү судалгаанд үндэслээд аялал жуулчлалын гудамжийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тус аялал жуулчлалын бүс нь газар зүйн хувьд Бөмбөгөр худалдааны төвөөс Модны хоёр хүртэл үргэлжлэх бөгөөд 2018-2019 онд бүрэн ашиглалтад орно. Ийнхүү аялал жуулчлалын бүстэй болсноор иргэдэд тодорхой хэмжээний орлого олох боломж бүрдэх юм хэмээн нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ганбаатар иргэдийн сонирхсон асуултад хариулахдаа тодотголоо. Газар чөлөөлөх гэж асуудал бий. Түүнтэй уялдан зарим асуудал үүсэх ч, жишиг гудамж нь өөрөө иргэдэд итгэл болох юм. Одоогоор Гандангийн газар чөлөөлсөн иргэдэд Нийслэлийн зүгээс түр оршин суух байрыг гаргаж өгсөн. 68 айл тус төсөлд хамрагдсан бөгөөд эхний ээлжинд 25 айл түр оршин суух байрандаа нүүж орсон. Нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх ажил эрчимтэй явж байна. Төсөл хэрэгжиж дууссаны дараа иргэд маань тухайн газарт нь баригдсан байранд орно гэж мэдээллээ.

"Гандан Хүрээ гудамж" төсөл нь уламжлалт түүхэн дүр төрх, өв уламжлалыг хадгалсан 1,9 га талбай бүхий 4 давхар 1500-1700 м.кв үйлчилгээ орон сууцны барилга дурсгал шашны эртны эдлэлийн дэлгүүр, лааны тосон музей, хүрээ соёлыг харуулсан уламжлалт монгол хоолны газар зэрэг инженерийн дэд бүтэцтэй нам болон дунд давхрын аялал жуулчлалын загвар хорооллыг хуучны уламжлалт хэв маягийг шинэ орчин үеийн хэв шинжтэй хослуулан хэрэгжүүлэхээр болжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар болон бусад албаны хүмүүс " Гандан хүрээ гудамж" төслийг тус газар нутагт оршин суудаг иргэдэд танилцууллаа.

 

 

 

БЯМБАЖАВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Saagii:zuv hu huuchinii sum hiidee demjeed sergeen zasaad zuv zuitee demjij bna hotiin dargiigaaa sain bna 2017-05-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?