ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ЭЛЧИН САЙД НАР

2017-05-26  

Өнөөдрийн /2017.05.25/ чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим улсад суугаа Элчин сайдуудыг эргүүлэн татаж оронд шинээр томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдорж, Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэл нарыг эгүүлэн татахаар боллоо.

Иймд Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэн, Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмэдийн Баттөр, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганбат, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэр, Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ёндонгийн Отгонбаяр, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Чимгүүндарь нарыг тус тус томилох саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр өргөн мэдүүлснийг чуулганы хуралдаанаар гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Ингээд монголыг гадаад улс оронд төлөөлөн суух шинэ Элчин сайд нарын танилцуулгыг хүргэж байна.

Л.Пүрэвсүрэн:

- Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Л.Пүрэвсүрэн нь 1964 онд Говь-Алтай аймагт төрсөн. 1984-1989 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн, Олон улсын харилцааны мэргэжилтэй. ХБНГУ, Шинэ Зеланд, АНУ-д мэргэжил дээшлүүлсэн, орос, англи, герман хэлний мэдлэгтэй. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд дипломат цолтой, дипломатын албанд 28 жил ажилласан байна.

А.Баттөр:

-Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмэдийн Баттөр 1965 онд Ховд аймагт төрсөн. 1989 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1995 онд Францын Үндэсний удирдлагын их сургууль, 2001 онд Шинэ Зеландын Виктория их сургууль, 2010 онд Бельгийн Вант Улсын Брюссель хот дахь Европын Стратеги, олон улсын харилцааны төвд мэргэжил дээшлүүлсэн. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд дипломат цолтой, дипломат албанд 16 жил ажилласан аж.

Д.Ганбат:

-Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганбат 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984 онд ЗХУ-д (хуучнаар) Уралын улсын их сургууль, 1987 онд МУИС-ийг төгсч, ХБНГУ, АНУ, Италид мэргэжил дээшлүүлсэн, орос, англи, герман хэлний мэдлэгтэй, төрийн албанд 33 жил ажиллажээ.

Г.Тэнгэр:

- Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэр  1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд Токио хотын Гадаад хэлний сургууль, 1998 онд Япон улсын Ёкохамагийн Үндэсний дээд сургууль, 2016 онд МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийг төгссөн. Англи, япон хэлний мэдлэгтэй, төрийн албанд есөн жил, дипломат албанд нэг жил ажилласан байна.

Ё.Отгонбаяр:

- Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ёндонгийн Отгонбаяр 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1989 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1995 онд БНЭУ-д Маркетинг менежментийн сургууль, 2000 онд ОХУ-д Дипломатын академийг төгссөн. Орос, англи, хинди, урду, франц хэлний мэдлэгтэй, “Тэргүүн шадар” дипломат цолтой, дипломат албанд 13 жил ажиллажээ.

Н.Чимгүүндарь:

-Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Чимгүүндарь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. 2006 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 2016 онд Францын Үндэсний удирдлагын их сургууль төгсөж, Нидерландын Клингендалийн их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Франц, орос, англи хэлний мэдлэгтэй, “Тэргүүн итгэмжит” дипломат цолтой, дипломат албанд 11 жил ажилласан байна.

 

 

Эх сурвалж: www.polit.mn

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Buugii:Tom darga nariin hoshnogo dolooj amidrah er ni saihan yum bishuu? Elchin said bolood l! 2017-05-26
Б. Батдорж :Н. Чимгүүндарь бол манай шинэ үеийн шилдэг залуу үеийн төлөөлөл, Монгол улсын түүхнээ мөнхөрсөн түүхт гэр бүлийн гишүүн юм. Ажлын өндөр амжилт хүсье, ЭХ ОРНЫХОО нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж яваарай. 2017-08-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?