ЭНХРИЙН ҮРСЭЭ ХАЛУУН СЭТГЭЛЭЭР ӨЛГИЙДӨЦГӨӨЕ

2017-05-26  

СХД-ийн 22 хорооны нутаг дэвсгэр болох "Тахилтад" ард түмний хандиваар 100 ортой нэгдсэн эмнэлэг баригдаж эхлээд байгаа билээ. Тэрээр ажлын явц 20 хувьтай байгаа хэдий ч төр засгаас дэмжлэг туслалцаа байхгүй байгаагаас үүдээд барилгын явц удаашралтай байгаа аж. Тиймээс энэ бэрхшээлийг сөрж, зүгээр суулгүй хүүхдийн урлагийн тоглолтыг үзэгчдэд толилуулах арга хэмжээ зохион байгуулахаар болоод байна.
Энэхүү хандивын аянд иргэд Аж ахуйн нэгж байгууллагуудыг идэвхтэй оролцуулахыг уриалж байгаа юм. 

Барилгын суурийн ажилд хөрөнгө мөнгө нэмэрлэх үүднээс зургаадугаар сарын 2-нд Хүүхдийн ордонд 17 цагаас урлгагийн тоглолт зохион байгуулахаар болоод байна. Тэрээр тасалбар бүр бэлэгтэй байхын зэрэгцээ хүүхдийн паркад 30 хувь хөнгөлөлттэй тоглох эрхтэй азын суудлын шагналуудтай. Мөн англи хэлний "Абсолют"-ын 2 сарын курс 50 хувь, уран нугаралтын дугуйланд 10 хүүхэд үнэгүй сургах, Утай Гүмбэн 2 хүн үнэгүй аялуулах гэх мэт гэнэтийн бэлгийн эздийг тодруулах юм байна. 

Тоглолтын тасалбарыг "Hi fi" records Төв, "Оранж" салбаруудаар худалдаалах бөгөөд "Ноён зууч" 1900-1950 залган  үнэгүй хүргүүлэх боломжтой. Холбогдох утас: 99748016, 88824051, 91360502

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?