МОНАКО ГРАН ПРИ 2017

2017-05-27  

Далайн эргийн үзэсгэлэнт байгаль болон тансаг зочид буудлуудаар хүрээлэгдсэн Формула 1 Монакогын гараа энэ 7 хоногт зохиогдох гэж байна.  Энэ гараа өөрөө маш их өвөрмөц бөгөөд баасан гараг бүрт болдог практикийн уралдаан пүрэв гарагт болдгоос гадна уралдаан тусгай зориулагдсан сиркьют дээр биш хот дотор замын хөдөлгөөнийг хааж уралдааныг зохион байгуулдаг нь онцлогтой. 

Анх 1929 онд Антони Нофес Монакогийн гарааг анх үүсгэн Бугатти багийн Уилльям Гровер Уилльямс түрүүлсэнээс хойш одоог хүртэл нийт 63 хүн  /давхардсан тоогоор/ түрүүлээд байна.  Дэлхийн хоёрдугаар дайнаас болоод 1938-1947 он хүртэл уралдаан зохион байгуулагдаагүй бөгөөд 1950 онд Формула 1-ийн дэлхийн аваргын тэмцээнийг анх зохиоход Аргентин нисэгч Хуан Мануэл Фангио түрүүлж  байв.

Харин 1960-аад оны үер Английн нисгэгч Грахам Хилл Монакогийн гараанд 5 удаа түрүүлэн түүнийг "Монакогийн хаан", "Ноён Монако" хэмээн нэрлэх болжээ.  Тэрээр анхныхаа ялалтыг 1963 онд авч үүний дараа 2 жил дараалан түрүүлжээ. 

Харин өөр нэг  Монакагийн  хаанчлалын үед 1980-д оны үе болох Аллен Прост  Айртон Сенна  нарын өрсөлдөөн юм. Бразилийн домогт нисгэгч Айртон Сенна энэ зам дээр хамгийн их буюу зургаан удаа түрүүлсэн бол түүний өрсөлдөгч багийн анд Аллен Прост 4 удаа тус тус түрүүлээд байсан нь Макларены хаанчлалын үе байв. Макларен баг хамгийн их олон удаа нийт  15 удаа  түрүүлсэн  бол Феррари  баг  9 удаа тус тус түрүүлээд байна. 

Германы нисэгч Себастиан Феттел тойргийн хамгийн хурдан цагийг үзүүлсэн амжилтыг үзүүлсэн бол нутаг нэгт нисэгч Михаел  Шумаехер  энэ гараанд 5 удаа түрүүлсэн байна. Одоо уралдаж буй нисэгчдээс  хамгийн их  түрүүлээд байга Фернандо  Алонсо  / 2006, 2007 / онуудад түрүүлсэн бол Мерседесийн  Льюис Хэмилтон , Нико Росберг, Женсон Баттон нар тус тус нэг удаа түрүүлжээ.

Монакогын  ван Альберт энэхүү гараанд ач холбогдол их өгдөг бөгөөд улсаа сурталчлах завшаан  болж өгдөг байна.  Жишээ нь жил бүр гран при эхлэхээс өмнө Формула 1 нисэгчдийг оролцуулан тэд нараар загвар өмсүүлэн хандивын загварын шоуг ван Альберт зохион байгуулж дэлхийн алдартай одуудыг мөн урьдаг байна.  Хэрвээ та Монакогийн  гарааг үзэхээр  шийдсэн бол  та ганц уралдааныг үзэх бус үзэсгэлэнт Монако орноор зугаалж казино тоглон мөн тансаг зочид буудлуудаар  нь үйлчлүүлэхээ мартуузай.

 Уралдааны өдөр : 5-р сарын 28

Cиркьютын нэр : Circuit de Monaco

Анхны гараа : 1950

Тойргын тоо : 78

Cиркьютын урт : 3.340 km

Уралдааны туулах км : 260.520 km

Тойргын рекорд : 1:14.439 - M Schumacher (2004)

УРАЛДААНЫ ЦАГИЙН ХУВААРЬ :

5 сарын 26  Баасан   гарагт 

Сорилго 1 - 16:00 - 17:30

Сорилго  2 - 20:00 - 21:30

5 сарын 27  Бямба гараг

Сорилго 3 - 17:00 - 18:00

Байрлал тогтоох 20:00

5 сарын 28  Ням гараг

Уралдаан 20:00 тус тус болно. 

 

 

н.Солонго

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?