М.ЭНХСАЙХАН ХУВЬ ХҮНИЙХЭЭ ХУВЬД САНАЛАА ХЭЛЖ БОЛНО, ГЭХДЭЭ ЁС ЗҮЙГЭЭ САХИВАЛ ДЭЭР БАЙСАН БУС УУ?

2017-05-29  

Элчин сайд нар улс төрд оролцоод байх нь осолтой. Яахав өөрийнхээ байр суурийг илэрхийлж болно. Гэхдээ л түүний дэмжсэн нэр дэвшигч сонгогдохгүй бол яах вэ? гэдгээ тунгааж л байх шаардлагатай. Монгол улсын ерөнхийлөгчөөр хэн сонгогдох нь улсаа төлөөлөн гадаадад сууж буй элчин сайд нар, тэр дундаа М.Энхсайханы хувийн асуудал огт биш. Тиймээс туршлагатай элчин сайдууд хэн нэгнийг дэмжиж байсан ч, түүнийгээ олон нийтэд огт илэрхийлдэггүй дипломат ёс байдаг. Элчин сайд хүн алтан дундыг баримтлах зарчимтай. Тамирчид, дуучид, жүжигчид бол дүүрч. Өөрсдөө мэдэх хэрэг. Харин улсаа төлөөлж буй элчин сайдууд улс төрждөг, илэрхий нэг талыг баримталдгаа зогсоох хэрэгтэй. Дипломат ёс зүй бол асуудлыг хурцатгах зүйл биш гэдгийг элчин сайд М.Энхсайханд сануулах нь илүүдэхгүй бололтой.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?