ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Л.ЧИНБАТЫГ СОНГОЛОО

2017-05-29  

Олон жил дамнасан Үндэсний Бөхийн Холбооны Их эв эе хуралдаж Гацуурт ХХК-ийн ерөнхийлөгч, хөдөлмөрийн баатар Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр сонголоо. Их Эв Эеэр МҮБХ-ны тэргүүнд дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн А.Сүхбат, ерөнхий сайдын зөвлөх асан, Хэнтий аймгийн бөхийн холбооны тэргүүн Хүдэрбаатар нар нэр дэвшсэн байна. Дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн А.Сүхбат, зөвлөх Хүдэрбаатар нар нэрээ татсанаар Л.Чинбат МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон байна.

Чинбатыг амжилттай бизнесмэн гэж олон түмэн мэдэхээс гадна Монголын Чөлөөт Бөхийн Холбооны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Монголын тамирчдын амжилтыг дэлхий дахинд дахин дуурсгасан гавьяатан гэж үздэг. Энэ удаа ч гэсэн Монголын Үндэсний Бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж итгэж байгаагаа бөхчүүд хурлын үеэр онцоллоо. Нямдорж МҮБХ-г тасралтгүй 20 жил тэргүүлэхдээ өөрийн гэсэн ордон, бөхчүүдийг байнгын дасгал сургуулилттай болгосон гавьяаг нь зарим бөхчүүд мөн дурдав. Халаагаа өгсөн Р.Нямдорж МҮБХ-ны жолоог нутгийн дүү Чинбатад ийнхүү 20 жилийн дараа атгууллаа.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?