“ЛИШ” ОДОНГООР АРДЧИЛАЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ 20 ЭМЭГТЭЙГ ШАГНАЛАА

2017-05-29  

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны  "Лиш" хүндэтгэлийн үйл ажиллагаа энэ сарын 27-нд Баянгол ресторанд боллоо.  Ардчилалын түүчээ болж яваа  эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 150 гаруй эмэгтэй оролцлоо.

Уг үйл ажиллагааг нээж Монголын АЭХ-ын Ерөнхийлөгч С.Одонтуяа үг хэллээ. Тэрээр “Ардчилалын түүчээ болж яваа эмэгтэйчүүд, эхчүүд та бүхнээрээ дамжуулан монголынхоо нийт эмэгтэйчүүддээ удахгүй болох  Эх үрсийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Манай нам шинэчлэгдсэнээр эмэгтэйчүүд бид улам өнгөлөг, өөдрөг амжилт бүтээлээр дүүрэн байна. Намынхаа гал голомтыг үнэнчээр сахиж яваа бидний үе үеийн төлөөлөл болсон эмэгтэйчүүд та бүхний ачаар нам маань нэгэн цул болж ардчилсан Ерөнхийлөгчөө сонгох торгон мөчийн өмнө бид цуглараад байна. 

Монгол улсын Eрөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга хүрэлцэн ирж эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлж байгаад бид бүхэн баяртай байна. Эмэгтэйчүүд бидний өмнө хариуцлагатай сонголт хийх цаг ирээд байна. Бид ардчилсан Ерөнхийлөгч өө ялалт байгуулахын төлөө хүчээ намынхаа эв нэгдлийг хангаж хамтдаа урагшлах болно” гэв. Энэ үеэр  Ардчилсан намын дээд шагнал Чингисийн одонгоор БНИУ-д суугаа Монгол Улсын элчин сайд Ардчилалын лидер болсон Шагдарын Батцэцэг шагнагдсан байна.

Уг үйл ажиллагаан АН-ын дарга УИХ-ын гишүүн С.Эрдэнэ , УИХ-ын дарга асан  З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Нийслэлийн АН-ын дарга  Д.Баттулга нар хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлж үг хэлсэн. АЭХ-ын  тэргүүн дээд “Лиш” одонгоор 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл ардчилалын төлөө тууштай тэмцэгч АН-ын ахмад 20 эмэгтэйг шагналаа. Монголын мянга мянган эмэгтэйчүүд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч  Х.Баттулгийг дэмжиж хамтдаа ялалт байгуулахаа энэ өдөр илэрхийлсэн.

 

 

 

Эх сурвалж :www.polit.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?