КИНОНЫ ДУУ ОРУУЛАЛТЫГ ЭХ ОРОНДОО ХИЙДЭГ БОЛЛОО

2017-05-29  

Ямаха брэндийн техник, технологиор бүтсэн дуу оруулалтын хамгийн орчин үеийн студийг "Тотал музик" компани Монголд угсарч бэлэн болголоо. АНУ болон Японы өндөр мэргэжлийн инженер техникийн ажилтнууд уг студийг богино хугацаанд угсарсан байна. "Киноны дуу оруулалт маш чухал. Энэ студи бий болсноор Монголын кино урлагийн хөгжилд дэвшил нэг шатаар ахина гэдэгт итгэлтэй байна. Монголын уран бүтээлчид жилдээ 50 орчим уран сайхны киног бүтээж байна. Энэ 50 киноныхоо дуу оруулалтыг хийхийн тулд урд хөршийг зорьдог явдал үүгээр зогсоно. Студи ашиглалтанд орсноор киночид маань эх орондоо киноныхоо дууг оруулах сайхан боломж нээгдэж байгаа" гэж Тотал Музик компанийг үүсгэн байгуулагч С.Од-Эрдэнэ онцоллоо.

Тотал музик компани нь шинээр бий болж буй энэхүү уран сайхны киноны дуу оруулалтын студийг UBS телевизтэй хамтран эзэмшиж буй юм байна. Нэгэнт студи бэлэн болсон учир, одоо дуу оруулалтын инженер техник, уран бүтээлчдийг сургаж бэлдэх ажилдаа орсон байна. Сургалтыг америк, япон, сингапурын өндөр мэргэжлийн багш удирдана гэж Тотал Музик компанийн захирал О.Мөнх-Эрдэнэ CONTROL.mn-ийн сэтгүүлчийн асуултад хариуллаа.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?