БАТ-ЯЛАЛТ : БҮГДЭЭРЭЭ ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ

2017-05-29  

Нийгэм маань бүхэлдээ ядуурал, ажилгүйдэлд автжээ. Иргэд маань айдаст автсан. Аргаа бараад, хэдхэн зоос олохын төлөө хар тамхины тээвэрлэгч хийж, амиа золиосолж байна. Мөнгийг шүтдэг нийгэмд ард иргэд сөгджээ. Эх орондоо эзэн нь болж, эрүүл саруул орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүйд хүрсэн байна. Монголчууд амьдрахын эрхээр сарын 10-30 хувийн хүүтэй зээл авч, улам сүйрч байна. 2 сая төгрөгний зээл авсаны төлөө банкинд шахуулж орох гарах газраа олохгүй явна.

Тэгтэл улсын хөрөнгийг үрэн таран хийж 10 тэрбум төгрөгөөр Казинод тоглосон эрхмүүд ял зэмгүй жаргалтай явна. Энэ шударга явдал уу? Ажилгүйдэл, ядуурал гүнзгийрч улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Монголын ирээдүй бидний нуруун дээр байна. Тэгэхээр тэмцэе. Би 10 жил тэмцсэн. Дахиад 10 жил тэмцэхэд бэлэн байна. Та бүхнийг Хүний төлөө намыг дэмжихийг уриалж байна. Ингэж Хүний төлөө намын дарга хуульч Бат-Ялалт талбай дээр болсон цуглааныхаа үеэр ард иргэдэд хандаж хэллээ.

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?