АРДЫН ЖҮЖИГЧИН ХЭМЭЭХ ЦОЛЫГ АВАХ ЁСТОЙ ХҮН

2017-05-29  

Чанаргүй олон гавьяат жүжигчин нэртэй маш олон хүмүүс байдаг. Зарим нь бүүр гавьяа шагнал аваад шал дордоод дотоод гадаадын бусдын оюуны өмчөөс хулгай хийж гаршсан гавьяат жүжигчин ч байх жишээтэй.

Ямар ч дүр бүтээнээ гаднах нь доторхи нь ч хувирч өгдөггүй мөлийсөн, мэлийсэн жүжигчин хүртэл аль хэдийн гавьяат болчихсон, бүүр ханахгүй ээ ардын жүжигчин болох гээд хөөцөлдөөд явж буй сураг чих дэлсэж л байх. Амьдралаа гэж хийсэн бүтээсэнд нь багадсан шагналтан байхад ажлаа л хийгээд амьдралаа залгуулах гэж хиймэр болоод явж байсанд нь томдсон шагнал өгчихсөн ч байх шиг.

Харин Ц.Төмөрхуяг гэх энэ мундаг жүжигчин бол ардын жүжигчин болох ёстой үнэхээр авьяастай жүжигчин дээ. Гол, туслах ямар ч дүрийг нэг л тийм тултал нь бүтээсэн харагддаг даа. Гэтэл СТА - тэмдэгтэй л явж байдаг.

Ядахад захын хэн ч танихгүй гарууд хүртэл энгэртээ зүүчихдэг болсон тэмдэг энэ хүнд арай л дэндүү багаднаа, жулданаа хүмүүс ээ.

Монголын төр хүнээ онож шагнаасай билээ дээ. Удахгүй эрх нь дуусаж буух гэж байгаа Элбэгдорж эрхэм энэ сайхан жүжигчинд Ардын жүжигчин цол тэмдэг өгчихөөсэй дөө гэж би боддог юм .

Төрийн соёрхол хүртэл хүртсэн дуучин Болдоос дор байлаа юу энэ жүжигчин? 

Үгүй л дээ, эрхэм ерөнхийлөгч өө. Аргатай зальтай нь, овтой живтэй нь биш үнэхээр авьяастай чадалтайг нь, чадвартайг нь шагнаачээ. Сүүлийн 10 жилд толгойтой бүхэн зүүж байгаа шахуу үнэгүй гавьяатын тэмдэг энэ хүнд багаднаа. Жинхэнэ авьяастай хүнд таарсан шагнал нь хэрэгтэй.

Элдвийн гавьяа шагналыг гуйж биш гуядаж авах авьяас чадлаараа бардам бүтээсэн маш олон тайз, дэлгэцийн дүрүүдтэй жинхэнэ төрмөл авьяастай хүн дээ.

Эрхэм дээдсүүдээ, ард түмэн минь ээ ! 
Ядаж илэрхий илт харагдах зарим нэгэн иймэрхүү зүйл дээр ядаж шударга байцгаая аа. 
Бүтээсэн олон сайхан дүртэй, төрмөл, удам дамжсан гайхалтай авьяаслаг жүжигчин Төмөрхуяг Цэгмид танд дүлий төрд үнэлэгдэж ардын жүжигчин болох болтугай гэж үзэгч олон түмнийхээ өмнөөс чин сэтгэлийн үгээ дайлаа.

 

Цагааны Цэгмид гэж алтан үеийн гайхалтай жүжигчиин ард олны хайрыг татсан, бүтээсэн дүр бүхнээрээ сэтгэлд мөнхрөн үлдсэн аавынхаа амьд үргэлжлэл болж чадсан танаар ард түмэн бахархаж байдаг шүү.  Авьяас нь их ч, алдар нь багадсан, бүтээсэн тайз дэлгэцийн дүр бүр нь аархаж, бардам тод гийх авьяастай цөөхөн хүмүүсийн нэг билээ Ц.Төмөрхуяг жүжигчин. 

 

 

Яруу найрагч ,зохиолч Хулганайн Тэргэл Чикаго хот

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?