“ЯПОНЫ ХӨРӨНГИЙН БИРЖ ГРУПП” БОЛОН “НОМУРА СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН”-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

2017-05-29  

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөлөл  2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгийн бирж групп” болон “Номура судалгааны хүрээлэн”-ийн хамтарсан багийн төлөөлөгчидтэй уулзаж, хөрөнгийн бирж болон төрийн өмчит компаниудын хувьчлалын талаар санал солилцлоо.

Сангийн яам Европын Сэргээн Босголт Хөгжлийн банктай хамтран “Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн стратеги боловсруулах” техник туслалцааны төсөл хэрэгжүүлэх гэрээг байгуулан ажиллаж байна. Төслийн зөвлөх байгууллагаар “Японы хөрөнгийн бирж групп” болон “Номура Судалгааны хүрээлэн”-ийн хамтарсан баг шалгарч, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж байгаа аж.

Энэ хүрээнд хамтарсан багийнхан Сангийн яам, Монгол банк, Худалдаа Хөгжлийн банк, Хаан банк, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар зэрэг олон газрын төлөөлөлтэй уулзаж, өнөөгийн Монгол Улс дахь хөрөнгийн биржийн зах зээл болон, хувьчлалын талаар санал бодлоо солилцлоо гэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас мэдээллээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?