ДУУДЛАГЫН ХУДАЛДАА БОЛЛОО

2017-05-29  

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8, 29 дүгээр зүйл, 30 дугаар зүйлийн 2, 31 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсгийг тус тус үндэслэн Төрийн тусгай хамгаалалтын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн 7 ширхэг автомашины дуудлагын худалдаа 2017 оны 5 дугаар сар 26-ны өдрийн 10.00 цагт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт боллоо.

Дуудлагын худалдаанд давхардсан тоогоор 40 гаруй оролцогч оролцож, 7 ширхэг автомашиныг 5,3 сая төгрөгөөс эхэлж дуудан 17,5 сая  төгрөгөөр худалдлаа. Үндсэн хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдаж олсон орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх юм.

Уг дуудлагын худалдаагаар худалдаж авсан автомашины үнийг Төрийн болон орон нутгийн тухай хуулийн 43.5 дах хэсэгт заасны дагуу 14 хоногийн дотор төлөхгүй бол худалдан авах эрх дуудлагын худалдаанд удаах үнэ санал болгосон оролцогчид шилжинэ гэж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас мэдээллээ.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?