“ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРЭЭЛЭН” ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАРТ БАРИМТЫН ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2017-05-29  

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 2, 66 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус үндэслэн “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” төрийн өмчит үйлдвэрийн газрын  2015-2016 оны удирдлага, санхүү, эдийн засаг, үйл ажиллагаанд хийсэн баримтын шалгалтаар 34,099,500 төгрөгийн зөрчил дутагдал илэрсэн байна.

Уг шалгалтаар тус компани төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох журмыг зөрчин 29,1 сая төгрөгийн худалдан авалт хийсэн, гадаад томилолтын хүчин төгөлдөр бус баримтын 4,9 сая төгрөгийн зөрчил, дутагдал илэрсэн байна.

Дээрх зөрчил, дутагдлыг арилган, биелэлтийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар ирүүлэхийг үүрэг болголоо гэж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас мэдээллээ.          

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?