ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ГУРВАН ХҮҮХДИЙН АМЬ НАСЫГ АВАРЛАА

2017-05-30  

Цагдаагийн алба хаагчид гурван хүүхдийн амь насыг галын аюулд өртөх эрсдэлээс аварлаа. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Баттулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхбаяр нар өчигдөр /2017.05.29/ өдөр дүүргийнхээ 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүл шалгалт хийж явжээ. Тэд эргүүл шалгалт хийж явах үед Согоотын ... тоотод айлын хашаа шатаж байсныг шуурхай очиж шалгахад иргэн Ц-ийн хашаанд гал гарч, түймэр байшин, хажуу айлын хашаа руу орох эрсдэл тулгараад байжээ. 

Алба хаагчид хажуу айлын хүнээс нь “Онцгой байдлын газарт дуудлага өгөхийг хүсээд”, нэн түрүүнд гэртээ харгалзах хүнгүй байсан 4-12 насны гурван хүүхдийг аюулгүй газарт гаргаж, гарын доорх материал ашиглан түймрийг цурамд оруулаад байхад онцгой байдлынхан ирж, бүрэн унтраасан байна. 

Мөн хашаанд гурван автомашин байсан бөгөөд гал тархсан бол илүү их эрсдэл дагуулах байжээ. Иймд иргэд та бүхнийг бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх, болзошгүй эрсдэл, аюул, ослоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 

Цагдаагийн алба хаагчийн болон иргэний үүргээ нэр, төртэй биелүүлж бяцхан үрсийн амь нас, бусдын эд хөрөнгийг үрэгдэх аюулаас аварсан алба хаагч нартаа баяр хүргэж, амжилт хүсье.

 

 

Эх сурвалж : ЦЕГ хэвлэл мэдээллийн төв

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?