САНХҮҮГИЙН САЛБАРЫН MFS ИНДЕКС -7.36%-ИАР УНАЛАА

2017-05-30  

АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

Мягмар гарагийн арилжааны үр дүнд ТОП-20 болон MSE ALL индексүүд унаж хаагдлаа. 

ТОП-20 индекс өмнөх өдөр 0.78%-иар өсч байсан бол энэ өдөр -146.95 нэгж буюу -1.13%-иар унаж 12,826.52 нэгжид хүрэв. 

Тус индексийн уналтад сагсанд багтаж буй I болон II ангилалын 10 хувьцааны ханш унасан нь нөлөөлжээ.

I ангилалын тухайд :

- АПУ /MSE:APU/ компанийн хувьцааны ханш -3.29%-иар

- Сүү /MSE:SUU/-ийн хувьцааны ханш -0.50%-иар

- Махимпэкс /MSE:MMX/-ийн ханш -0.29%-иар

II ангилалын тухайд :

- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш -3.49%-иар

- Багануур /MSE:BAN/-ийн ханш -7.01%-иар

- Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн ханш -4.08%-иар

- Мерекс  /MSE:MRX/-ийн ханш -14.48%-иар

Харин зах зээлийн нэгдсэн MSE ALL индексийн хувьд -18.45 нэгж буюу 2.17%-иар унаж 833.73 нэгжид хүрэв. 

www.marketinfo.mn сайтаас тооцдог салбаруудын индексийг харвал 9 салбарт өөрчлөлт гарсан бөгөөд 2 салбарын индекс өссөн боловч 7 салбарын хувьцааны индекс уналттай байлаа.

Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын MLI индекс 1.39%-иар өсч 138.88 нэгжид хүрсэн бол Санхүүгийн салбарын хувьцааны MFS индекс -7.36%-иар унаж 78.59 нэгжид хаагдсан байна. Мик холдинг /MSE:MIK/ компанийн хувьцааны ханш -8.93%-иар буурсан нь тус салбарын уналтад гол нөлөө үзүүллээ.

Үнэт цаасны арилжаагаар МХБ дээр 28,611 ширхэг үнэт цаас нийт 515.43 сая төгрөгөөр арилжигдсан байна. 

Засгийн газрын 5,065 ширхэг бонд 500.32 сая төгрөгөөр арилжигдсан нь арилжааны үнийн дүнгийн 97%-ийг бүрдүүллээ. Харин үнэт цаасны 3 ангилалд 26 хувьцаат компанийн 23,546 ширхэг хувьцаа 15.11 сая төгрөгөөр арилжигдав. Энэ нь өмнөх өдрөөс буурсан үзүүлэлт болов. 

Хувьцааны ангилалаар нь харвал I ангилалд 7 компанийн 7,579 ширхэг хувьцаа 4.41 сая төгрөгөөр, II ангилалд 16 компанийн 15,897 ширхэг хувьцаа 10.56 сая төгрөгөөр, III ангилалд 3 компанийн 70 ширхэг хувьцаа 138,612 төгрөгөөр зарагдсан байна.

Өнөөдөр хөрөнгө оруулагчдын хооронд 80 удаагийн хэлцэл хийгдсэн нь өмнөх өдрөөс 2 дахин өссөн үзүүлэлт байлаа.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ

Арилжааны идэвхийн хувьд Женко тур бюро /MSE:JTB/ компанийн 7,828 ширхэг хувьцаа арилжигдсан нь тоо ширхэгээр, Тавантолгой /MSE:TTL/-ийн хувьцаа 5.62 сая төгрөгөөр арилжигдсан нь үнийн дүнгээр хамгийн идэвхитэй нь болов. 

Салбарын үзүүлэлтээр Аялал жуулчлалын салбарын хувьцаа тоо ширхэгийн 33.27%-ийг, Уул уурхайн салбарын хувьцаа үнийн дүнгийн 39.79%-ийг бүрдүүлжээ.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ

Зах зээл дээр 19 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт орсноос 3 хувьцааны ханш нь өсч, 16 компанийн хувьцааны ханш буурснаар ханшийн уналт давамгайлсан өдөр болсон байна.  

Зоос гоёл /MSE:ZOO/ компанийн хувьцааны ханш 14.95%-иар өссөн бол Мерекс /MSE:MRX/ компанийн хувьцааны ханш -14.48%-иар унаж хамгийн өндөр өөрчлөлттэй нь болов.

 

 

Эх сурвалж : MARKETINFO.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?