УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД ХАКУХО М.ДАВААЖАРГАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2017-05-30  

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2017.05.30) Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзан, сүмогийн дэвжээнд ид хаваа үзүүлэн барилдаж, мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээнд 38 дахь удаагаа түрүүлсэнд нь баяр хүргэлээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд “Нутгийн дүү Хакүхо 38 башёд ялалт байгуулж, өндөр амжилт гаргаад эх орондоо ирлээ. УИХ-ын даргын хувьд, нэг нутаг усны ахын хувиар энэ амжилтаа цааш нь улам ахиулан баталгаажуулж, улс орон, нутаг ус, өөрийнхөө нэр төрийг арлын Япон Улсад олон жил дуурсгаж яваарай хэмээн хүсэн ерөөе” гэв.

Хакүхо М.Даваажаргал УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд тэмцээнээ амжилттай өндөрлүүлж, эх орондоо ирсэндээ таатай байгаагаа дуулгасан юм.

Тэрбээр “Бэлтгэл сургуулилалт сайхан байлаа. Гуравдугаар сарын башё эхлэхээс өмнө бэртэл аваад тэмцээнээ дуусгаж чадалгүй өнжсөн. Гэхдээ энэ сарын башёд ялалт байгууллаа. Намайг ид барилдаж байх энэ үед дөрвөн аваргатай болно гэж бодоогүй явсан. Сэтгэгдэл өндөр байна” хэмээн тэмдэглэсэн юм.

УИХ-ын дарга М.Энхболд “Аварга та “Токио 2020” зуны олимпийн наадам хүртэл түрүүлэх хэмжээнд барилдах бололцоо байгаа. Таны аав XXзуунд Монголын үндэсний бөхийн дархан аварга болж, чөлөөт бөхийн төрлөөр олимп, дэлхийн медаль хүртэж байсан бол Та XXI зуунд сүмо бөхийн их аварга болж Монгол түмнээ баярлуулж байна. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, ялалтаа үргэлжлүүлээрэй” хэмээн захилаа гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Дэлхийн хүмүүс байна даа. Түшигтэй тулгууртай нөмөр нөөлөгтэй 2017-05-30
зочин:Монголчуудын итгэлийг даасан хүмүүс шүү дээ 2017-05-30
hantvmen sdhe:mongoliiin baharhal bolsn erhem.. ilvv dutuu zangvi vg duuu tsoootei noyon nuruutai tvshig bolsn zaluudaa mon olon ch zaluusiiig ajil amidraltai ni zalguulsan daa!!!! 2017-05-30
Зочин:Эх орныхоо нэр төрийг өндөрт өргөж яваа танд баярлала. Төрийн тэргүүн урин ярилцана гэдэг их зөв зүйл болой. Та 2 ын цаашлын ажилд амжилт хүсье 2017-05-30
bobby:2 daruuuhan mongol erchvvd hvn yrisnaaraa bish hiiisneeree vnelegddeg gedgiig haruulj ywaa erhmvvd 2017-05-30
funyny:mongolchuuud biye biyeniiigeee demjij ywna gedeg hogjiliiin vndes yum shvv mongolchuuud ewtei bhdaa hvchtei 2017-05-30
Зочин:Их олны хүндлэлийг хүлээсэн 2 хүн байна. М.Энхболдод монгол улсын ерөнхийлөгч болох, М. Даваажаргалдаа илүү олон амжилт гаргахыг хүсэе 2017-05-30
ganbaa:durtai zviliiinhee tolooo tuuushtai ywbal ymar amjilt ymar vr dvn awchirdgiiiig haruulsan 2 shig sanagddag neg ni yaponii mergejliin sumo boh nuguu ni mongoliiin uls tor hoyulaa odoo orgild ni garahad oirtojdeeee 2017-05-30
Зочин:Их олны хүндлэлийг хүлээсэн 2 хүн байна. М.Энхболдод монгол улсын ерөнхийлөгч болох, М. Даваажаргалдаа илүү олон амжилт гаргахыг хүсэе 2017-05-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?