Өнөөдөр Гадаад Харилцааны Яамны Нээлттэй хаалганы өдөрлөг төв талбайд болж байна. Өдөрлөгт Улаанбаатар хотноо суугаа 18 улсын Элчин сайдын яам, ОУ-ын хоёр байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Гадаад Харилцааны яамны газар, хэлтсүүд оролцож байгаа юм.
Энд ирснээр та Монгол Улсын Консулын албаны тухай мэдээлэл, Консулын үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болохоос гадна визгүй зорчдог улс орнууд, гадаад улсын визийг хэрхэн хаана мэдүүлэх, гадаадад зорчиход анхаарах зүйлсийн талаар яамны ажилтнууд дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна.
Ц.ХИШГЭЭ