П.БАЯРХҮҮ : НИЙСЛЭЛД ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЭЦ БҮХИЙ ТӨВЛӨРСӨН ХОТЫГ БИЙ БОЛГОХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ

2017-05-30  

Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлийн гишүүд болох ноён Филипп Рөүз, ноён Ёоханес Шнайдер болон ноён Ёоар Стрэнд нар 2017 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон Азийн хөгжлийн банкны удирдлагууд,  ажлын хэсгийнхэн “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд бүтээн байгуулалт хийгдэж буй Сэлбэ дэд төвтэй газар дээр нь очиж танилцлаа. 

Энэ үеэр НЗД-ын орлогч П.Баярхүү хэлсэн үгэндээ “Нийслэлд инженерийн дэд бүтэц бүхий төвлөрсөн хотыг бий болгох зайлшгүй шаардлагатай. Энэ ажлын хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хийгдэж буй төслийг хэрэгжүүлэхэд тусалж, дэмжиж байгаа ноён Андерс Петерсон болон бусад албаны хүмүүст талархаж байгаагаа илэрхийлье.

Монголын улсын Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс ирэх дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулахад 700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэж дэмжин ажиллаж байна. Энэхүү шийдвэрийг гаргахад Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, төслийнхэн болон Азийн хөгжлийн банкны хамт олны хичээл зүтгэл маш их байлаа. Нийслэлийн зүгээс газар чөлөөлөх ажлыг онцгойлон анхаарч байна. Жишээ нь, Сэлбэ дэд төвийн хувьд газрын 90 хувийг чөлөөлсөн тул ажил эхлүүлэхэд бэлэн болсон. Тиймээс Улаанбаатар хотын зүгээс энэ ажилд анхаарч дэмжин ажиллана” хэмээлээ.

Харин уулзалтын үеэр АХБ-ны суурин төлөөлөгчийн газрын Төсөл хөтөлбөрийн албаны дарга ноён Андерс Петерсон:  “Хотын зүгээс уг ажилд маш их ач холбогдол өгч, шургуу ажиллаж байгаад үнэхээр баяртай байна. Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон түүний баг Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажилд илүү анхаарч ажиллаж байна. Тэр дундаа НЗД-ын орлогч П.Баярхүү дарга их хичээл зүтгэл гаргаж байгаа тул энэхүү ажил маш үр дүнтэй өрнөж байна гэдгийг энэ дашрамд хэлмээр байна.  Цаашид  бүх тал дээр дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

 

 

Ц.БАТТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?