МАН-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ДОРГИЖ, ӨНХРӨХ ЭХНИЙ ЧУЛУУ НЬ БСШУЯ-САЙД БАТСУУРЬ БОЛОВ

2017-05-31  

Энэ засгийн газрыг ирэх намраас л хөдөлж эхэлнэ гэдэг таамаг байсан ч, наана нь ганц нэг сайдаар туг тахих хэрэг болжээ. УИХ-дахь хамгийн бүдүүн бүлэг Боловсролын сайд Батсуурьт ихэд уурсаж, огцруулна гэж заналхийлсэн мессэж тарж амжаагүй байтал түүнийг огцруулах хүсэлтээ ерөнхий сайд Эрдэнэбат УИХ-д өргөн барьчихлаа. ЕБС-ийн төгсөлтийн шалгалтын текст задарсан нь сайдыг огцруулах шалтаг болжээ. Ийнхүү МАН-ын гишүүдийн дунд албан тушаалын хэрүүлийн алим шидэгдлээ.

Хэн сайд, хэн нь дэд сайд болох вэ? Одоогоор МАН-ын хэвлэл олон нийт хариуцсан нарийн бичгийн дарга Ганбаярыг АНУ-д элчин сайдаар томилогдсон Ё.Отгонбаярын оронд дэд сайд болно гэж ярьж буй бол тус яамны сайд хэн болох вэ? гэдэг асуудал гишүүдийн хэлэлцэх асуудал болжээ. 

Ийнхүү үгэнд ордоггүй, биеэ тоосон сайдыг огцруулж болно шүү гэх дохиог Батсууриар дамжуулан бусад сайд нарт УИХ-ын бүдүүн бүлэг өглөө. Гишүүд сайд нарт уураа гаргаж эхэллээ. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?