Ази Номхон Далайн бүсийн 31-р Жемборийн үйл ажиллагаа нь цогцолбор төвүүд болон дэд зуслан гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Оролцогч скаутууд нь зун, намар, өвөл, хавар дэд зуслангуудад (нэг дэд зуслан 6-7 аймаг, дүүрэг, 8-10 гадаад улсын төлөөлөгчид) хуваагдаж майханд амьдарч, чөлөөт цагаараа олон төрлийн хөгжилтэй арга хэмжээнүүдэд оролцоно.
Үйл ажиллагааны хувьд :
Адал явдал эндээс эхэлнэ
Цогцолбор төв нь бүхэлдээ сорилт, ур чадвар, авхаалж самбаа, зориг шаардсан өртөөнүүдээс бүрдсэн байна. Үндсэн 2 хэсэгт хуваагдах бөгөөд нийт 30 үйл ажиллагааны төв буюу өртөө ажиллана.
Адал явдалт цогцолбор төв нь бүхэлдээ багаар ажиллах чадвар, хувь хүний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих талбар байхаас гадна хөгжилтэй, мартагдашгүй дурсамжийг бий болгоно
Музейд өнгөрүүлсэн шөнө
Цогцолбор төв нь хүүхдүүдийг шинжлэх ухаан, технологи, танин мэдэхүйн олон талт ертөнцөөр аялуулж, байгальд ээлтэй амьдрах ухаанд сургана. Бид шинийг танин мэдэх, туршилт хийх, өөрийн биеэр ажиллах, сонирхолтой видео үзэх, шинжлэх ухаанч хөгжөөнт тоглоомуудаар тоглох боломжуудийг ч бүрдүүлсэн. Та бүхэн түүх соёл, эх дэлхий болон хүмүүсийн үүсэл хөгжил, байгаль экологи, техникийн ололтуудтай нүүр тулан уулзах гурван дэд хэсгнээр зочилно.
Уг цогцолбор нь хүүхдүүдийг шинжлэх ухаанч, бүтээлч сэтгэлгээтэй болгох, мэргэжлээ сонгоход нь туслах, шинийг илэрхийлэх хүсэл тэмүүлэлтэй болоход нь туслана.
Илүү сайхан дэлхийг бүтээцгээе
Цогцолбор төвөөр аялснаар хүүхдүүд дэлхийн скаутын хөдөлгөөний хэрэгжүүлж буй сонирхолтой 3 төслийн үйл ажиллагаануудтай танилцах болно. Үүнд:
Энэ цогцолбороор аялсан хүүхдүүд нь дэлхийн иргэн, нийгмийн гишүүний хувьд зайлшгүй мэдэж, санаа тавьж, дагаж мөрдөж байх зөв дадал хэвшлүүдийг танин мэдэж, өөрийн болгох хүсэл тэмүүлэлтэй болно гэдэгт итгэлтэй байна.
Браунси арал цогцолбор
110 жилийн түүхтэй скаутын хөдөлгөөний агуулга, зорилгыг мэдэж энэ байгууллагын гишүүн хүүхдүүдийн анхан шатны мэдлэг, дадлуудаас сурах энэхүү цогцолбор төвөөр аялснаар тэд дэлхийн өндөр хөгжилтэй улсууд яагаад хүүхдийнхээ хүмүүжлийг скаутын хөдөлгөөнд даалган, дэлхийн улс төр, урлаг, спортын одод энэ байгууллагаар хүмүүжсэн байдгыг илүү сайн ойлгох болно.
АНДБ-ийн 31-р жемборид скаутын гишүүдээс гадна, скаутын хөдөлгөөнийг сонирхож байгаа бүх хүүхдүүд оролцох боломжтой бөгөөд сонирхогч хүүхдүүд энэхүү цогцолбороор зочилсноор цаашид байнгын үйл ажиллагаанд оролцдог жинхэнэ гишүүн болж, ирээдүйн сайн иргэн болохдоо бэлтгэгдэнэ хэмээн найдаж байна.
7-р сарын 27-ноос 8-р сарын 02-ны хооронд 7 шөнө 6 өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт болох арга хэмжээнд 1 хүүхдийн оролцох төлбөр 250,000 төгрөг.
Ази, Европ, Австрали, Америк тивийн 40 орны 2000 скаут, Монголын 21 аймаг 9 дүүргийн 4000 гаруй скаут оролцох энэ арга хэмжээний 11-17 насны хүүхдүүдийн бүртгэл 6-р сарын 15-нд дуусах гэж байна.
Та Монголын Скаутын Холбооны 11-324171, 88024353, 99960606 утсуудаар холбогдож өөрийн аймаг, дүүргийн зохион байгуулагчтай холбогдоорой.
Нээлт, хаалтын сүрлэг арга хэмжээ болон олон улсын өдөрлөгийн арга хэмжээ улс орон даяар ТВ-ээр шууд дамжуулагдана.
Таны хүүхэд 10 хүүхэдтэй салааны гишүүн болж, салаа бүр нэг багшаар удирдуулан энэ арга хэмжээнд оролцоно. Салаагаараа хоолоо хийж идэж, салаагаараа бүхий л арга хэмжээнд оролцон үе тэнгийнхэнтэйгээ өөрийгөө харьцуулан үзэх, шинэ найз нөхөдтэй болох, шинэ зүйлсийг сурч мэдэх, шинэ хүсэл тэмүүлэлтэй болоход нь хүүхэддээ туслаарай.
Монголын Скаутын Холбоо