ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧДЭД БАЯР ХҮРГЭЖ, ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

2017-05-31  

Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “Өсвөрийн сэргийлэгчдэд баяр хүргэе” талархлын үйл ажиллагааг 2017.05.30-ны өдөр ЦЕГ-ын “Сүлд” чуулгын байранд зохион байгууллаа.

“Өсвөрийн сэргийлэгчдэд баяр хүргэе” талархлын үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Даваазул, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Халиун нарын албаны хүмүүс мөн нийслэл хотын 6 дүүрэг дэх Ерөнхий боловсролын сургуулиудын 200 гаруй “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн гишүүд оролцлоо.

Тус арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгынхан уран бүтээлийн дээжээсээ толилуулж, өсвөрийн сэргийлэгчдийн “Харцага дожо” клубын хүүхдүүд таеквондогийн үзүүлэх тоглолт үзүүлж, “Ногоон гэрэл-цагаан шугам”, “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнд тэргүүн байр эзэлсэн багачууд мөн үзүүлэх тоглолт сонирхуулсан. хүүхэд, багачуудад бэлэг барилаа.

Мөн өнөөдрийн үйл ажиллагаанд сурлага хөдөлмөр, урлаг, спортын өндөр амжилт гаргасан Тэргүүний сурагчдыг шагнаж, хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт гарын бэлэг гардууллаа.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?