МОНГОЛ УЛСЫН ХЗДХЯ, ОХУ-ЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ШИНЭЧЛЭН ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2017-05-31  

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын урилгаар Оросын холбооны Улсын Дотоод хэргийн сайд А.В.Колокольцев Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Дотоод хэргийн сайд А.В.Колокольцевыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, Дотоод хэргийн сайд А.В.Колокольцевтай уулзах үеэрээ хоёр орны Дотоод хэргийн яам хоорондын харилцаа, хамтын ажиллагаа идэвхитэй хөгжиж, үр дүнгээ өгч байгааг онцлон тэмдэглэв.

Өнгөрсөн жил байгуулсан хамтын ажиллагааны протокол, богино болон урт хугацааны сургалтад хууль зүй, дотоод хэргийн салбарын албан хаагчид хамрагдаж, харьяа агентлаг байгууллагууд харилцан туршлага солилцож, байгаад талархаж буйгаа дурдлаа.

Монгол Улс хар тамхины хууль бус худалдаа, хэрэглээтэй тэмцэх зорилгоор Хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газар гуравдугаар сард баталсан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох газартай нягт хамтран ажиллаж, сургалт явуулах, сургагч багш нарыг урьж ажиллуулах саналтай байгаагаа ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт илэрхийллээ. Энэхүү уулзалтын дараа Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг 16 жилийн дараа шинэчлэн байгуулж, гарын үсэг зурав. Дараа нь ОХУ-ын Дотоод хэргийн сайд А.В.Колокольцев УИХ-ын дарга М.Энхболд, Шадар сайд У.Хүрэлсүх нарт өнөөдөр бараалхав. Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын төв, Хууль сахиулах их сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм. ОХУ-ын Дотоод хэргийн сайд 2002 оноос хойш 15 жилийн дараа манай оронд айлчилж буйгаараа онцлогтой юм.

 

 

Эх сурвалж : ХЗДХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?