“ТАМХИНЫ ИШГҮЙ-УЛААНБААТАР” ХӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2017-05-31  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тамхи татдаг хүмүүс татдаггүй хүмүүсийг бодвол долоон жилээр дутуу насалдаг болохыг тогтоожээ. Дэлхийн хэмжээнд тамхи татсанаас болж жилд дөрвөн сая хүн, өдөрт 11 мянган хүн, минутад зургаан хүн нас бардаг байна. 
Энэ тоо 2030 он гэхэд хоёр дахин өсч 10 саяд хүрэх тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан байна. Тамхинд 400 гаруй химийн бодис агуулагддагаас 43 төрлийн хорт бодис нь хүний биед хорт хавдар үүсгэдэг байна.

Тиймээс нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран “Тамхины ишгүй-Улаанбаатар” хөдөлгөөн өрнүүлж эхэллээ. Энэхүү хөдөлгөөнд идавхтэй оролцож эрүүл мэндээ хамгаалж, орчноо цэвэр байлгахад хувь нэмрээ оруулахыг залуучууддаа уриалж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?