ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДНЫ ДЭРГЭДЭХ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2017-05-31  

Нийслэлийн хүн амын өсөлттэй уялдуулан иргэн бүрт эрүүл, боловсролтой, амар тайван ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Гэрлэх ёслолын ордон дотоод нөөц бололцоогоо ашиглаад олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан 25-30 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай “Хүүхдийн цэцэрлэг”-ийг өнөөдөр шинээр нээлээ. Тус цэцэрлэг нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгийн 2 дахь салбар болж байгаа бөгөөд нэг бүлэг,  хоёр багштайгаар үйл ажиллагаа явуулах  ажээ.Нээлтийн үеэр нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Байгууллагынхаа ажилчдын хүүхдүүдийг сурч боловсроход нь мэргэжлийн багш нараар үйлчилж, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж байгаад баяртай байна. Ингэснээр эцэг, эхчүүд өглөө, оройд хүүхдээ авахад гардаг хүндрэл багасч, ажлын байрны бүтээмж өсөх, хүүхдэд ая тухтай орчин бүрдэж байна. Энэ цэцэрлэгт суралцах багачууддаа эрүүл энх өсч бойжин, ихийг сурч мэдэхийг хүсье” хэмээлээ.Тус цэцэрлэгт ойр хавийнх нь хүүхдүүд ч хамрагдах боломжтой бөгөөд бүртгэлийг ирэх наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлнэ. 

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: ZASAG.MN

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?