МЭНДЧИЛГЭЭ

2017-06-02  


 

Монгол орон даяар банк, санхүүгийн тогтолцоог бэхжүүлэхэд оюун ухаан, мэдлэг чадвар, сэтгэл зүтгэлээ дайчлан зүтгэж яваа нийт ажилтан, албан хаагчид, үе үеийн ахмадууд Та бүхэндээ “Банкны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан баярын мэндийг дэвшүүлье!

Өнөөдрөөс 93 жилийн тэртээ Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк байгуулагдаж, Монгол Улсад орчин цагийн банкны салбарын суурь анх тавигдсан 1924 оны 6 дугаар сарын 2-ны тэрхүү өдрөөс өнөөг хүртэлх түүхэн хөгжлийн зам маань олон амжилт, өөрчлөлт, дэвшлээр дүүрэн байв. Бид бахархах, баярлах зүйл олонтой. Алдаа гажуудал ч бас байсан. Цаашид бид бүхэн салбартаа шинэчлэлт өөрчлөлтийг хийн, дэлхийн жишигт нийцэх хөгжлийн түвшинд хүргэх том зорилгын дор нэгдэж, улс орныхоо эдийн засагт тулгарсан сорилтуудыг шийдэмгий даван туулахад хувь нэмрээ оруулахаар эрчимтэй ажиллаж байна.

Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд эерэг өөрчлөлтүүд гарч эхлээд буй энэ чухал цаг үед бид ололт амжилтаа улам ахиулж, хойч үедээ гэрэлтэй сайхан ирээдүйг өвлүүлэн үлдээхийг зорин дор бүрээ хичээх ёстой. Эдийн засгийн нэгэн чухал тулгуур болсон санхүүгийн тогтолцооны найдвартай байдал, өрсөлдөх чадвар, цаашдын ирээдүй Та бидний хичээл зүтгэл, мэргэжлийн ёс зүй, боловсрол мэдлэг, ур чадвараас шалтгаалах болно. Улс орны ирээдүй, хувь заяанд бид чухал үүрэгтэй.

Монгол Улсын банк, санхүүгийн салбарын нийт хамт олондоо ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсч, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН

2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?