ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЗОРИЛГОТОЙ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ

2017-06-02  

Хууль зүй, дотоод хэргийн яам нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах" төслийг хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь 2017-2020 онд эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр хамтран хийж гүйцэтгэх ажлуудыг тодорхойлж байгаа юм.

Улсын Их Хурлаар батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн хүрээнд хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, эдийн засаг, бизнесийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн боловсруулалт, хэрэгжилтийг сайжруулах зэрэг ажилд энэхүү төслийн үйл ажиллагаа дэмжлэг үзүүлэх юм.

 

 

Эх сурвалж : ХЗДХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?