“АЛТАН МУЖИЙН ДАЙЧИД” ЭХНИЙ ХОЖЛЫГ АВЛАА

2017-06-02  

Үндэсний сагсанбөмбөгийн холбооны 2016-2017 оны финал өнөө өглөө эхэллээ. NBA-ын улирлалд амжилтаараа тэргүүлсэн “Голден Стэт Уарриорс” өнгөрсөн улирлын аварга “Кливланд Кавалерс” багууд аваргын төлөө шалгарч үлдээд байсан юм. Багуудын цувралын эхний тоглолт Уарриорсын талбайд явагдаж тэд өрсөлдөгчөө 113:91-ээр “бут ниргэлээ”. Тоглолтын эхний үе тэнцүүхэн өрнөсөн ч Андрэ Игуадала буззер шот хийж 35:30-аар талбайн эзэд бага зэрэг илүүрхсэн.

Хоёрдугаар үед зочид тааруу тоглож олон бөмбөг алдалт хийсэн ч Уарриорс үүнийг нь хангалттай ашиглаж чадалгүй эхний хагасыг 8 онооны л илүүгээр өндөрлүүлсэн. Харин сүүлийн хагасд “талбайн жанжин” Стефен Көри тоглолтоо бүрэн гаргаж ээлж дараалсан холын зайн шидэлтүүдээ унагасан бол эсрэг талаас Леброн Жемсийн тоглолт унаж онооны зөрүү холдсон. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед ч “Алтан мужийн дайчид” Кевин Дурантын сайн тоглолтын ачаар тэргүүллэ хадгалсан.

Энэ тоглолтод “Голден стэйт”-ээс Кевин Дурант 38, Стефен Карри 28 оноо авч үүргээ сайн биелүүлжээ. Клэе Томпсон повтолгоонд төдийлөн оролцоогүй ч шилдэг хамгаалалтаараа багтаа том тус хүргэсэн. Тэгвэл “Кливленд Кавалерс”-аас Леброн Жемс 28, Кайри өрвинг 24, Кевин Лав 15 оноо авсан. Харин “мэргэн буучид” болох Кайл Корвер, Ж.Р.Смит, Иман Шумпарт нар Уарриорсын хурдан шилжилттэй хамгаалалтын эсрэг юу ч хийж чадсангүй. Цувралын дараагийн тоглолт ирэх Даваа гарагт Уарриорсын талбайд болно.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?