МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАРИМТ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2017-06-02  

Петербургийн эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр (2017.06.02) хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Чуулга уулзалтын хүрээнд өчигдөр (2017.06.01) Монгол Улс, ОХУ хооронд зарим салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлнэ

Монгол Улсын эрчим хүчний зах зээлийг хөгжүүлэх, “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК болон “Уралын турбины завод” концерн хооронд хамтран ажиллах тухай баримт бичиг байгууллаа. Ингэснээр Дулааны IV цахилгаан станцын найдвартай ажиллагааг хангахаас гадна станцын ажиллах насыг 30 орчим жилээр уртасгаж, хүчин чадлыг нь 90 мвт-аар нэмэгдүүлэх юм. Цаашдаа ОХУ-ын эрчим хүчний салбарын үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид Монголын зах зээлд орж ирж ажиллах боломжууд ч нээгдэж байна.

Дулааны IV цахилгаан станц нь Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 70 орчим хувийг дангаараа хангадаг ч турбинууд нь 30-аас дээш жилийн настай, шинэчлэх шаардлага тулгарчээ.

Хэвлэл, мэдээллийн салбарт хамтарч ажиллана

Олон нийтийн харилцаа холбооны салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулснаар сэтгүүлчдийг харилцан солилцох, Монголын сэтгүүлчдийг ОХУ-д сургах, баримтат кино хийх, харилцан түгээх боломж нээгдэж байна.

ОХУ-ын Олон нийтийн харилцаа,  холбооны  сайд Н.А. Никифоров хэлэхдээ, “Энэ бол зөвхөн эхлэл гэж найдаж байна. Бид  цаашид  хамтын  ажиллагаагаа  өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо. Тухайлбал ОХУ, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан  БНХАУ-руу гарах холбооны шилэн кабелийн сүлжээ татах судалгааны ажлыг эхлүүлж, программ хангамж, интернет, кибер  аюулгүй байдлыг хангах чиглэлээр  хамтран  ажиллахаар  боллоо” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?