БАЯР НААДМЫН КОМИСС ХУРАЛДАВ

2017-06-02  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шадар сайд У.Хүрэлсүхийн удирдлага дор өнөөдөр Баяр наадмын комисс хуралдлаа.



Хуралд зохион байгуулах хорооны гишүүд, салбар хороодын дарга, Нарийн бичгийн дарга нар оролцож,  холбогдох асуудлуудаар мэдээлэл хийн, саналаа нэгтгэсэн юм.

Баяр наадмын комиссын өнөөдрийн хуралдаанаар бэлтгэл ажлыг хангах асуудлаар Үндэсний бөхийн салбар хороо, хурдан морины салбар хороо, сурын салбар хороо, урлаг, соёлын арга хэмжээний салбар хороо, тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хороо, хэв журмын салбар хороо, төрийн ёслолын үйлчилгээний салбар хороо, шагайн харвайн салбар хороо, хэвлэл мэдээллийн салбар хороод ажлаа тайлагнав.  Мөн баяр наадмын санхүүжилт, бусад чиглэлээр мэдээлэл өглөө.

Хуралдаанаар Шадар сайд У.Хүрэлсүх салбар хороодын дарга нарт үүрэг чиглэл өгч, бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэгдэв. Мөн тэрээр ирэх долоо хоногт Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг зэрэг наадам зохион байгуулагдах газруудаар явж бэлтгэл ажилтай танилцаж, тулгамдсан асуудал байвал газар дээр нь шийдвэрлээд явна гэдгээ онцоллоо гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?