ТОМАС ВЭЙКЭРТ ОУШТХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ДАХИН СОНГОГДОВ

2017-06-03  

Дюсселдорф хотод болж буй Ширээний Теннисний ДАШТ-ний дундуур Олон Улсын Ширээний Теннисний Холбооны ээлжит Их Хурал болж ерөнхийлөгчөө сонголоо. Томас Вэйкэр ерөнхийлөгчтэй Сайво нэр дэвшин өрсөлдсөн.

108 орны төлөөлөгч оролцсон хурал 4 цаг үргэлжилж, хоёр нэр дэвшигч ерөнхийлөгчөөр сонгогдвол хэрхэн ажиллах тухайгаа 10 минутад багтааж төлөөлөгчдөд танилцууллаа. 55 настай Вэйкэрт - Би тунхаглал гаргасан. Түүнийхээ хүрээнд ажиллана. Өөрийн чадах бүхнээ теннисний хөгжилд зориулах болно. 2021 оноос хойш дахин удирдлагад ажиллахгүй гэж мэдэгдлээ. Түүнийг 108 төлөөлөгчийн 90 нь дэмжсэнээр 2020 оны Токиогийн олимпийг дуустал ОУШТХ-ны ерөнхийлөгчөөр Вэйкэрт улиран ажиллах болов.

Вейкэрт сүүлийн 25 жилийн турш ширээний теннисний менежментийг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаагаа тууштай явуулж буй нь түүний дахин сонгогдох шалтгаан болсон байна. Мөн 8 дэд ерөнхийлөгч сонгосон байна. Дэд ерөнхийлөгчид өрсөлдсөн 14 нэр дэвшигчийн 8-ийг нь Вэйкэрт санал болгосон байна. Түүний санал болгосон Хятад, Швед, Япон, Аргентин, Канад, Шинэ Зеланд, Египет, Катарын төлөөлөгчид дэд ерөнхийлөгчөөр сонгогдсоноор ээлжит Их Хурал өндөрлөсөн байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?