“УЛААНБААТАР 2017” ДОТООДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО

2017-06-03  

БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран “Улаанбаатар 2017” дотоодын аялал жуулчлалын үзэсгэлэнг зохион байгууллаа.  “Улаанбаатар 2017” үзэсгэлэнг 3 дахь жилдээ жанжин Сүхбаатарын талбайд "Аялал бүхэн аз жаргалтай" уриан доор зохион зохион байгуулж байна. Жил бүр, аялал жуулчлалын улирал эхэлж байгааг онцолж, олон нийтэд мэдээлэл түгээдэг уламжлалт арга хэмжээ болж чаджээ.

Үзэсгэлэнг нээж БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл үг хэллээ. Тэрээр  "Төрийн бус байгууллага, аялал жуулчлалын компаниуд, Монгол Улсад суугаа гадаадын элчин сайдын яамд үзэсгэлэнд идэвхтэй хамтран оролцдог"-т ихээхэн талархаж буйгаа илэрхийлсэн юм.  БОАЖЯ-наас голлон хэрэгжүүлж буй ногоон хөгжлийн бодлогын нэг үндсэн чиглэл бол аялал жуулчлал.  Аялал жуулчлалаар дамжуулан эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих, байгальд ээлтэй бизнес, амьжиргааг төлөвшүүлэх, эх орноо хайрлах үзэл, өв соёл, үндэсний үнэт зүйлсийг бэхжүүлэх хариуцлагатай зорилгыг тавин ажиллаж байна.

Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд төдийгүй бизнесийн байгууллагууд, аялагчид, хүлээн авагч орон нутгийнхны хичээл зүтгэл, санаачилга маш чухал юм. Энэ бүхэн хогоо байгальд хаяхгүй байх энгийн дадлаас эхлээд байгальд халтай сав баглаа хэрэглэхгүй бизнес ёс зүйтэй байх зэрэг олон нарийн зүйлээс хамаарах учраас бид бүгдээрээ хичээх ёстой гэдгийг онцолж байлаа.  Монгол Улсад Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх энэхүү үйлсэд нэгдэж аялал жуулчлалын жилийг бүтээлч үйл ажиллагаа, ололт амжилтаар дүүрэн тэмдэглэхийг БОАЖЯ-ны зүгээс уриалж байлаа.

 

 

Эх сурвалж : БОАЖЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?