ШАДАР САЙД НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАНА

2017-06-05  

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг өөрийн эх орондоо Онцгой байдлын албыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах салбарыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж ирсэнийг өндрөөр үнэлж НҮБ-аас “Манлайлагч-Төрийн түшээ”-гээр өргөмжилсөн билээ.

Мөн Монгол Улс Азийн бүс нутгийн болон олон улсын хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого тодорхойлоход манлайлах үүрэгтэйгээр оролцох болсоны илэрхийлэл юм гэдгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Тусгай төлөөлөгч Роберт Глассер онцлон тэмдэглэсэн.

Тэгвэл өнөөдөр Шадар сайд У.Хүрэлсүх Гамшгийн эрсдэлийг бууруулах НҮБ-ын Манлайлагч төрийн түшээгээр өргөмжлөгдсөнтэй холбогдуулан НҮБ-ын суурин зохицуулагч, хатагтай Беате Транкманныг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзах юм.

Уулзалтын үеэр НҮБ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцана. Уулзалт Шадар сайдын өрөөнд 12:00 цагаас болно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?