Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулсан “Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр тус төвийн үйлчилгээний асар маш их ачаалалтайгаар дараалал үүсч хаах үед 500-600 орчим иргэн үйлчилгээ авч чадалгүй үлдсэн. Дээрх иргэдийн дунд хотын захын хороодоос ирж үйлчилгээгээ авч чадалгүй буцсан иргэд нэлээдгүй бөгөөд дахин нээлттэй өдөрлөг хэзээ зохион байгуулах талаар асууж, иргэдийн дунд жолооны үнэмлэх нөхөн авах, хуулийн талаар мэдээлэл дутмаг зэрэг хүндэрлүүд гарч байсан.
Иймд тус төв Хууль зүй, дотоод хэргийн яамнаас дэвшүүлсэн “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” аяны хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүдийн алслагдсан хороодод очиж жолооны үнэмлэх нөхөн олгох, солих, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн сургалт явуулах, эрх сэргээх шалгалтыг авах, жолоочийн түр зөвшөөрөл хэвлэх үйлчилгээг үзүүлэх саналтай байгаа тул Улаанбаатар хотын цагдаагийн газар, алслагдсан Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс, Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс, Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс, Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсүүд, Зунжин төвийн цагдаагийн хэсэгтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Үүнд :
Арга хэмжээний үеэр :
- Хууль, эрх зүйн сургалт
- Жолооны үнэмлэх солилт
- Жолооны үнэмлэх нөхөн олголт
- Эрх сэргээх шалгалт /хугацаа дууссан иргэн/
- Зөрчлийн оноо сэргээх шалгалт
- Жолооны үнэмлэхний лавлагааг тус тус олгоно. Иргэд та бүхэн өргөнөөр оролцоорой.
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА