МОГОЙД ХАТГУУЛЖ НАС БАРЖЭЭ

2017-06-06  

Өмнөговь аймагт өчигдөр могойд хатгуулсан иргэн эмнэлэгт хүргэгдэн ирээд нас баржээ. Тодруулбал Мандал-Овоо сумын харьяат эмэгтэй 28 настай О гэгч нь яаралтай БОЭТ хүргэгдэн ирсэн юм. Анхны тусламжаа зөв үзүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой байжээ. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Урин дулаан цаг ирж хүмүүс хөдөө нутгаар аялж амрахаар төлөвлөж буй иргэдэд шавж хорхой болон могойд хатгуулбал ямар арга хэмжээ авах вэ?

МОГОЙД ХАТГУУЛАХ :

Могойд хатгуулсан бол юуны өмнө тэр могойн хортой эсэхийг мэдэх нь чухал.
Могойд хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй. Хөдөлгөх тусам хор нь биеэр түргэн тархдаг байна. 

Шинж тэмдэг :
• Хатгуулсан газарт улайж хавдана.
• Хөхөрч цус хурна.
• Хордлогын шинж илэрч таталт өгнө.
• Шингэн ууж чадахгүй болно.
• Нас барах шалтгаан гол төлөв амьсгалын дутагдлаас болно.
• Хортой могойд хатгуулсан бол амь насанд аюултай.

Авах арга хэмжээ:
• Хатгуулсан газрыг амаараа сорж болохгүй.
• Эмчийн зөвшөөрөлгүйгээр өвчин намдаах эм, аспирин ууж болохгүй.
• Хатгуулсан дороо 1-2 минутад хатгуулсан газрын дээд талд чангалуур тавина.
• Өвдөлт их бол өвчин намдаах эм өгч болно.
• Шингэн зүйл их уулгах
• Эмнэлэгт яаралтай хандах
• Мөс нь өвдөлт намдаах,хорыг тархаахгүй байхад тустай
• Хорны тархалтыг удаашруулахын тулд хатгуулсан хэсгийг өргөн зөөлөн юм уу цэвэр даавуугаар ороож боох
• Хөл гарыг хөдөлгөөнгүй барьж чангахан боох /судасны лугшилт мэдэгдэхээр/
• Могойд хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй. /Хөдөлгөх тусам хор нь биеэр түргэн тархдаг/
• Хэрэв хөлийг хатгасан бол тэр хүн огт гишгэж болохгүй

Манай орны тал хээр, ой тайга, говийн бүсийн аль алинд нь могой элбэг байдаг. Хээр хөдөө аялж яваа хүмүүс санамсар болгоомжгүйгээсээ болоод могойд хатгуулах явдал тохиолддог. Хэрэв та эсвэл хамт яваа нөхөр тань могойд хатгуулвал дээрх арга хэмжээнүүдийг нэн яаралтай аваарай.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?