ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙНХЭЭ АЛБАН ТАТВАРЫГ ТОРГУУЛЬГҮЙ ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ

2017-06-06  

Сангийн  яамын Нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 7-8-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг харьяалал харгалзахгүй /торгуульгүй/ төлөх боломжтой юм байна. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хуулийн хугацаа 2017 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болсон. Тиймээс тээврийн хэрэгслийнхээ албан татварыг хугацаандаа төлөөгүй жолооч нар маргааш төв талбайд болох өдөрлөгийн үеэр төлбөрөө ямар нэгэн торгуульгүйгээр төлөх бүрэн боломжтой. Албан татвар, төлбөр төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1288, 7011-0705 дугаараас лавлана уу гэж нийслэлийн Татварын газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?