ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНЭЭР Н.ЧИНБАТЫГ ТОМИЛЛОО

2017-06-07  

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэг, Монгол Улсын Шүүхийн тухай хулийн 17 дугаар зүйлийн 17.3.7, 25 дугаар зүйлийн 25.2.9, 25.3 дахь хэсэгт зааснаар Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг хийж, Намжил овогтой Чинбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг дэвшүүлснээ Улсын Их Хуралд санал болгожээ. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь нэр дэвшигчийн талаар танилцуулав.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Н.Чинбат нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1979 онд Монгол Улсын Их Сургууль төгссөн хуульч, эрх зүйч мэргэжилтэй. 1979-1990 онд Монгол Улсын Их Сургуулийн хууль зүйн багш, Хууль зүйн тэнхимийн орлогч эрхлэгч, 1990-1993 онд Улсын Дээд шүүхийн орлогч, дарга, Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга, 1993-1996 онд Улсын Их Хурлын даргын Хуулийн бодлогын зөвлөх, 1998-2004 онд Үндсэн хуулийн цэцийн орон тооны бус гишүүн, 2016 онд Оюуны өмчийн газрын дарга, 2016 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа аж.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Б.Энх-Амгалан, Я.Содбаатар, Б.Батзориг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар улс төрөөс ангид, хуулийн салбарт олон жил ажилласан, туршлагатай, сайн хуульчдын нэгийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэрийг нь дэвшүүлсэнд Улсын дээд шүүхийнхэнд талархаж байна” гэж байсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг “Туршлагатай, мэдлэгтэй ийм л хуульч Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж чадна. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдвол улс төрөөс ангид байж, хуулийг чин шударгаар хэрэгжүүлж ажиллахыг хүсч байна” гэж байлаа.  

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Н.Чинбатыг томилох Улсын дээд шүүхийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжив гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?