АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

2017-06-07  

Өнөөдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 129 дүгээр тушаалаар байгуулагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, "Төрийн өмчийг 2017-2020 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл, "Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай" УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах  ажлын хэсгийн хуралдаан боллоо.

Уг хуралдаанаар дээрх хууль, тогтоомжийн төслийг боловсруулах, холбогдох байгууллагаас санал авах, тандалт судалгаа хийх зэрэг ажлуудыг ойрын хугацаанд хийж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болголоо. 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, холбогдох хууль тогтоомжийн төслийг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, "Төрийн өмчийг 2017-2020 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор, "Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай" УИХ-ын тогтоолын төслийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлага, аргачлалын дагуу тус тус боловсруулж танилцуулахыг Ажлын хэсэгт даалгасан юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?