БСШУС-ЫН САЙДААР Г.ЧУЛУУНБААТАРЫГ ТОМИЛЛОО

2017-06-09  

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.06.09/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдыг томилох тухай байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-д нэр дэвшигчийг томилуулах саналаа танилцуулсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсний дараа академич Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайдаар томилох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 94.2 хувь нь дэмжин Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайдаар томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?