“ПРИУС” ЗЭРЭГ ЗАРИМ АВТОМАШИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭЖ, ТАТВАРЫГ БУЦААН ОЛГОНО

2017-06-09  

2017 оны 05 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсад оруулж ирсэн дээрх төрлийн автомашинуудад ногдуулсан Онцгой албан татварыг буцаан олгохоор болов

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 09-нд боллоо. Хуралдаанаар хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины Онцгой албан татварын хэмжээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “0” хувиар, 2017 оны 07 дугаар сарын 01-нээс өдрөөс эхлэн 50 хувиар тогтоолоо.  Засгийн газрын уг тогтоолыг 2017 оны 06 дугаар сарын 09-нөөс эхлэн дагаж мөрдөх юм. Дээрх төрлийн автомашинуудад манай улсад хамгийн их эрэлттэй байдаг “Приус” зэрэг цахилгаан болон хос тэжээлт автомашинууд багтаж байгаа юм.

Засгийн газрын уг тогтоолтой холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсад оруулж ирсэн дээрх төрлийн автомашинуудад ногдуулсан Онцгой албан татварыг буцаан олгохоор болов. Энэ хугацаанд 375 ширхэг хос болон цахилгаан тэжээлт, мөн хийгээр ажилладаг автомашинуудыг Монгол Улсын хилээр оруулж ирсэн бөгөөд 691 сая төгрөгийн онцгой албан татвар төлсөн байна.

Уг тогтоолын хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.   

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
энэ ч мал шиг юм боллоо:зах дээр приусын үнэ өссөн бгаа шдээ. хэдэн ченжүүдийг л тараглуулсан юм боллоо. одоо гааль дээр байгаа 2600 гаруй машинаа хөнгөлттэй аваад хар зах дээрх нэмсэн үнээрээ зарна. хуулийн хушацааг нь 12 сарын 1 н гэсэн бол ард түмэндээ хэрэгтэй зүйл болох байлаа ёстой нэг эргүү эргүү гэхэд арайл эргүү юмаа. 2017-06-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?