”ЯВУУЛЫН ХҮН” МУСК МОСКВАГИЙН 39 ДАХЬ КИНО НААДАМД ШАЛГАРЛАА

2017-06-21  

“ЯВУУЛЫН ХҮН” бүтээл 58 жилийн дараа Мосвкагийн олон улсын 39 дэх кино наадамд шалгарлаа. Олон улсын нэр хүндтэй дээрхи наадмаас 1959 онд “Ардын элч” монголын уран сайхны кино эмэгтэй дүрийн мөнгөн медалийн шагналыг хүртэж байсан түүхтэй.

Анх удаа 2017 онд IP тв  нээлтээ хийсэн "Явуулын хүн" этно арт уран сайхны кино  нь дэлхийн хүчирхэг гүрний нэг ОХУ-ын нийслэлийг зорьж  улаан хивсний баярт оролцож, киноны нээлт болон хэвлэлийн бага хурал хийж  даяарчлалын салхинд хийсэн алдах  хүн төрөлхтөний өвгөн соёлт нүүдэлчдийн амьдралыг дэлхийн сонорт хүргэх гэж байна.  

Тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй хугацаагаараа Венецийн наадмын дараа дэлхийд хоёрт жагсдаг Москвагийн олон улсын 39 дэх кино наадмын үндсэн уралдааныг  Францийн найруулагч продюсер Йорн Йохан Доннер, Испанийн найруулагч зохиолч Альберт Серра, Ираны найруулагч продюсер Реза Миркарими,  Италийн алдарт жүжигчин Орнелла Мути /Зөрүүд эрийг номхотгосон нь / нар шүүхээр товлогдсныг зохион байгуулагчид албан ёсны хэвлэлийн бага хурлаар мэдэгдсэн юм.  

Наадмын хүрээнд анх удаа VR-кино Russian VR Seasons хөтөлбөрийг нэврүүлэх бөгөөд энэ хөтөлбөрт багтсан бүтээлийг тусгай зориулалтын малгай өмсөж үзнэ. Малгайг өмссөнөөр үзэгчид кинонд яг л өөрөө байгаа мэт илүү  бодит  амьд мэдрэмжийг авах юм.

Түүнчлэн Москвагийн олон улсын кино наадам  “Каро” сүлжээ кинотеатртай хамтран “Кино наадам ба орон нутаг” төслийг хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжснээр ОХУ-ын том хотуудын үзэгчид шалгарсан киноны албан ёсны үзвэрийг наадмын үзэгчидтэй зэрэг үзэх боломж бүрдэх юм.  Тус наадам ирүүлсэн бүтээлүүдийг арилжааны бус зөвхөн урлаг соёлын хүрээнд ашигладаг ёс зүйг баримталдаг.

Москвагийн олон улсын кино наамдын түүхээс

Москвагийн олон улсын кино наадам нь жилд 1 удаа  6-р сарын сүүлчээр наадамд ирүүлсэн бүтээлийн тооноос хамааран 8-10 хоногийн турш явагддаг. Анх 1935 онд  зөвлөлтийн кино Москвад нэртэйгээр зохион байгуулахад 12 орон оролцсон. Шилдэг киногоор Чапаев, Идэр залуу Максим, Тариачин, Францийн “Сүүлчийн саятан” Уолт Диснейгийн бүтээл, Чарли Чаплин өндрөөр үнэлсэн Шинэ Гулливер кино шалгарч байжээ.

1959 оноос 2 жилд нэг удаа зохиогддог болсон. 1972 онд  Олон улсын кино продюсеруудын  ассоциацийн холбоо / International Federation of Film Producers Associations/  энэ наадмыг итгэмжилж  “А” зэрэглэлтэй болсон.  Олон улсын кино продюсеруудын  ассоциацийн холбоонд дэлхийн 23 орны 25 холбоо нэгдсэн бөгөөд оюуны өмч, оюуны өмчийн үнэгүйдэл, тоон технологийн хэрэглээ түүний танхимын бүтээлийн үнэд нөлөөлөх нөлөө, шинэ технологийн стандарт, олон нийтийн хэвлэл мэдээлэл дэх кино бүтээлийн мэдээлэлийн зохицуулалт, уран бүтээлийн зардал босгох арга замууд, бүтээлийн борлуулалт гэсэн чиглэлээр 1933 оноос хойш үйл ажиллагаа эрхэлж байна.

1988 онд Москвагийн олон улсын кино наадмын баримтат киноны төрлийг Хүнд илгээв нэртэйгээр  Ленинградын олон улсын баримтат киноны наадам болгон өргөжүүлсэн.

1997 оноос  жил бүр зохиогдож эхэлсэн. 1998 онд санхүүгийн  таагүй байдлаас шалтгаан 1 удаа тасарсан. 1999 оноос  тус наадмын ерөнхийлөгчөөр алдарт найруулагч Никита Михалковыг сонсноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй зохион байгуулагдаж байна.  

2011 онд баримтат киноны төрлөөр дахин шалгаруулах болсноо албан ёсоор мэдэгдсэн. Нэг удаагийн кино наадмын зохион байгуулалтад ойролцоогоор 6 сая доллар зарцуулдаг юм байна.

 

Эх сурвалж : Unen.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?