"Хар үхэл"-ийг "Ялагчид" баримтат киног бүтээх үндэслэл нь Монгол Улсад өнгөрсөн зууны 40-өөд онд ЗХУ-ын эрдэмтдийн тарваган тахлын эсрэг тэмцлийн бодит түүх дээр суурилсан юм. Киноны баатрууд Петр Прокопьевич Тарасов, Елена Константиновна Демидова, Василий Павлович Смирнов нар 1944-1946 онд Монгол Улсад ирж, үхлийн аюултай өвчнийг давж гарахад тус бүрдээ хувь нэмрээ оруулсан хүмүүс юм. Мөн түүнчлэн
Эрхүүгийн улсын их сургуулийн төгсөгч, биологич П.П. Тарасов нь махчин шувууны үүрийг тэдний хоолны үлдэгдлийн хамт судлах замаар тарваган тахлын идэвхтэй голомтыг илрүүлэх аргыг боловсруулсан байна.
Нян судлагч эмч Елена Константиновна Демидова бүүрэгний авгалдайг шинээр илрүүлж шинжлэх ухаанд «Nympha Demidovae» гэсэн нэрээр өөрийн нэрийг үлдээсэн.
Василий Павлович Смирнов нүдний салстаар вакцин хийх шинэ аргыг өөр дээрээ туршиж үхлийн аюултай туршилтыг хийснээрээ алдартай юм.
Кинонд зөвхөн дайн, тарваган тахлыг харуулаад зогсохгүй гол дүрийн баатруудыг төвөгтэй, ээдрээтэй хайрын түүхийг холбосноороо онцлог.
ОХУ-ын Эрхүү хотын их сургуулийн нийгмийн ухааны хүрээлэнгийн дэд захирал, режиссер Е.А. Туринцева “Хар үхэл”-ийг ялагчид” баримтат кино бүтээхээр санаачлан 2017 оны 3, 6 дугаар сард Монголд хүрэлцэн ирж уг киног хийх ажлын асуудлаар ЗӨСҮТ болон холбогдох байгууллагын хүмүүстэй уулзан Монголын талаас киног бүтээхэд оролцох багийг бүрдүүлсэн байна.
Ц.ХИШГЭЭ